“Даншиг наадам-Хүрээ цам 2020” наадмыг энэ сарын 29-нд зохион байгуулна

Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд “Даншиг наадам-Хүрээ цам 2020” шашин, соёлын наадмын талаар мэдээлэл хийлээ.

Зургадугаар сарын 29-ний өдөр Батцагаан дуганы өмнөх талбайд хүрээ цамыг уламжлалын дагуу зохион байгуулахаар болсон байна.

Энэ талаар МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд “Даншиг наадам-Хүрээ цам 2020” шашин соёлын наадмыг энэ сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулна.  Дэлхий нийтээр тархаад буй КОВИД-19-тэй холбоотойгоор олон улсад олон нийтийг хамарсан үйл явдал хойшлогдож байна. Олимпийн наадам хүртэл хойшлогдсон. Гандантэгчэнлин хийд ёс уламжлалыг тасалдуулахгүйн тулд хүрээ цамыг ном ёсны дагуу явуулж, харин олон нийтийг хамарсан морины уралдаан, сур харвах, бөхийн барилдаан зэргийг зохион байгуулахгүй.

“Хүрээ цам 2020” шашин соёлын үйл ажиллагаа төмөр хулгана жилийн зуны дунд сарын шинийн есний өдөр буюу зургадугаар сарын 29-ний өдөр Батцагаан дуганы өмнөх талбайд хүрээ цамыг уламжлалын дагуу явуулна. Гэхдээ өнөө жил олон нийт Гандантэгчэнлин хийдэд цуглах боломжгүй. Харин гол шашны төлөөллүүд оролцож, нарийн дэг журамтайгаар ариутгал, хамгаалалт, халдваргүйжүүлэлттэйгээр зохион байгуулна” гэж мэдэгдлээ.

“Даншиг наадам-Хүрээ цам 2020” наадмыг cүсэгтэн олон телевиз болон цахимаар үзэх боломжтой

Гандантэгчэнлин хийдийн Боловсрол, соёлын ажилтан, цамын менежер С.Ишцог“Зургадугаар 27-ны өглөө 07:00 цагаас хурал номын үйл ажиллагаа эхэлнэ. 28, 29-ний өдөр дэг жаягийн дагуу хурал ном хурна. Зөвхөн цамын үйл ажиллагааг зохион байгуулж, телевиз болон бусад боломжит бүх хувилбараар олон нийтэд хүргэнэ. Тиймээс нийт сүсэгтэн олон телевиз болон цахимаар үзэх боломжтой. Хүрээ хийдийнхээ ёс уламжлалыг алдуулахгүйн тулд энэ жил хүрээ цам зохион байгуулахаар болсон” гэлээ.

http://credit-n.ru/zaymi-na-kartu-blog-single.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …