Эрүүл мэндийн яам өнөөдрийн ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү цаг үеийн байдлаар мэдээлэл өглөө.
“Зургаадугаар сарын 26 -нд ХӨСҮТ-ийн хоёр болон Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид 172 хүний сорьцод шинжилгээ хийхэд шинэ коронавирусийн халдвар илрээгүй.
Ажиглах байранд байгаа, ОХУ-ын цэргийн онгоцоор ирсэн 75 хүнд шинжилгээ хийхэд коронавиурс илрээгүй.
Мөн 56 хүний давтан шинжилгээнээс халдвар илрээгүй.
Тандалтын зорилгоор БЗД-ийн өрхийн эрүүл мэндийн төв, ЭХЭМҮТ болон Төмөр замын нэгдсэн эмнэлгийн нийт долоон сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Алтанбулагийн хилийн боомтоор орж ирсэн 35 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Харин өнөөдөр ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан таван хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжлээ.
Ингэснээр Монгол Улсад батлагдсан коронавирусийн 219 тохиолдлоос 175 хүнийг эмчилж, эдгээжээ. ХӨСҮТ-д 44 хүн эмчлэгдэж байгаагийн 35 нь хөнгөн, есөн хүн хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 82 хүн эмчилгээ, хяналт, тандалтын дор байна.
Бид 250 хүнийг хүлээж авахаар бэлтгэл хийсэн бол одоо 82 хүн байгаа. Тиймээс дараагийн ээлжийн хүмүүсийг хүлээн авахаар бусад чиг үүргийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Мөн бид дараагийн үнэлгээг маргааш хийхээр товлосон” гэлээ.