Д.Нямхүү: ХӨСҮТ-д 44 хүн эмчилгээнд байгаагаас 35-ынх нь биеийн байдал нь хөнгөн, 9 хүнийн биеийн байдал хүндэвтэр байна

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Зургаадугаар сарын 27-ны өдөр нийт 308 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Тодруулбал,

  • Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 262 хүний давтан шинжилгээ,
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 9 хүний давтан шинжилгээ,
  • ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарласан 3 хүний шинжилгээ,
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 34 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Манай улсад коронавирусийн 219 тохиолдол батлагдсан. Үүнээс 175-г нь эдгээж, эмнэлгээс гаргалаа.

Одоогоор ХӨСҮТ-д 44 хүн эмчилгээнд байгаагаас 35-ынх нь биеийн байдал нь хөнгөн, 9 хүнийн биеийн байдал хүндэвтэр байна.

ХӨСҮТ-д нийтдээ 81 хүн хянагдаж буй бөгөөд бид дараагийн тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдээ хүлээн авах бэлтгэлээ ханган ажиллаж байна” гэлээ.

http://credit-n.ru/zaymyi.html

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …