​Ч.Содномцэрэн: 164 хэсэгт хяналтын тооллого хийхэд нэг ч зөрүү гараагүй

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын үр дүнтэй холбоотой зарим нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид болон Сонгуулийн ерөнхий хороонд хандаж гаргасан гомдол, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн үүрэг даалгаврын талаар өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ.

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн ” Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн гомдол шаардлага, СЕХ-ны гишүүдэд өгсөн Ерөнхийлөгчийн үүрэг даалгаврын биелэлтийн талаар та бүхэнд мэдээлье.

СЕХ зургадугаар сарын 27-ны 17:40 цагаас  хяналтын тооллогыг зохион байгуулж, 28-ны 00:21 цагт тооллогын дүнг хүлээн авлаа.  

Гомдол гаргасан тойрог Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул болон Өвөрхангай, Өмнөговь, Дорнод, Дархан-Уул аймаг зэрэг 164 хэсэгт хяналтын тооллого хийхэд төрийн 2,447 албан хаагч ажиллалаа. Мөн нам, эвсэл, бие даагчдын 645 ажиглагч оролцож, хяналт тавьсан. Нийт 71.3 сая төгрөгийн зардал гарлаа. 

Хяналтын тооллогыг цагдаагийн хамгаалалт, тагнуулын байгууллагын хяналтад хийсэн. Ийнхүү тооллого хийхэд машины дүн саналын хуудсын тэмдэглэгээтэй бүрэн тохирч, ямар нэгэн зөрчил гарсангүй. СЕХ хуульд заасан 50 хүртэл хувьд нь хяналтын тооллого хийх зохицуулалтад нийцүүлж гомдол гаргасан хэсгүүдэд хяналтын тооллого хийлээ.

Хяналтын тооллого хийх явцад ажиглалтад хийсэн нэр дэвшигчид хяналтын тооллогын дүнг зөвшөөрч гарын үсэг зурсан”гэж мэдэгдлээ.

http://credit-n.ru/credit-card-single-tinkoff-platinum.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …