Казахстанаас ирсэн нэг иргэний гурав дахь давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.

Тэрбээр“Зургадугаар сарын 28-нд гурван лабораторид нийт 216 хүний сорьцод шинжилгээ хийхэд, 215-д нь коронавирус илрээгүй. Харин зургадугаар сарын 10-нд Нур Султан-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний гурав дахь давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн иргэнээс зургадугаар сарын 10-нд эхний, 22-нд хоёр дахь, өчигдөр гурав дахь шинжилгээг хийхэд вирус илэрсэн байна. Тус онгоцоор ирсэн 10 хүнээс халдвар илэрсэн бөгөөд энэ удаагийнх 19 хоногийн дараа илэрч байна.

Ингээд нийт батлагдсан тохиолдол 220 боллоо. Үүнээс 175 хүнийг эмчилж, эдгээсэн. Одоо эмчилгээнд 45 хүн байгаагийн биеийн байдлыг үнэлбэл 36 нь хөнгөн, 9 нь хүндэвтэр байгаа” гэсэн мэдээллийг өглөө.

http://credit-n.ru/offers-zaim/zaymer-online-zaymi.html

Санал болгох мэдээ

КОП17-Д ОРОЛЦОГЧИД БОДИТ АХИЦ ДЭВШЛИЙГ ХҮСЭЖ БАЙНА

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ эхлээд гурав хонож байна. Баахан …