МОНОС-ын гэх тодотголтой УИХ-ын гишгүүн Л.Эрдэнэчимэг нэлээд бэлтэй гишүүдийн тоонд ордог. Тэрээр 1990 оноос Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, улмаар 1992 онд Монголын эм үйлдвэрлэлийн хамгийн том сүлжээ болох “Монос” группийг үүсгэн байгуулж байсан ажээ. 2012 оны сонгуулиар СХД-т АН-аас Л.Эрхэмбаяр, Да.Ганболдын хамт нэр дэвшиж, гэр хороолын гудамжаар алхан, шатсан байсан унтраасан хэмээн PR хийж байж УИХ-ын гишүүн болсон. Тэрээр Монголчуудын амьдралыг, тэр тусмаа гэр хороололынхны амьдралыг бусдаас дутуугүй сайн мэдэх нэгэн.
Хөрөнгө мөнгөтэй хүмүүс юу хийх нь тухайн хүний эрх биз. Гэхдээ эгэл борхон амьдарч байгаа ард түмнээ доромжилж байгаа мэт эд хөрөнгөөрөө гайхуулах нь хаанахын ёс вэ?
“Дунд тэнэг эдээ магтана” гэдгийн үлгэрээр эрхэм гишүүн Л.Эрдэнэчимэг шинээр худалдаж авсан Benz S500 машинаа Твиттерт баахан магтаж, бас баярхан гайхуулж жиргэсэн байх юм. Олон таван үггүйгээр түүний жиргээг сонордуулья.