“Монгол бахархал”-ын өдрийн хөтөлбөр

3bb1f3f4dd83337ebigМаргааш эзэн  Чингис хааны мэндэлсний  851 жилийн ойн баяр, “Монгол бахархалын өдөр”-ийг даяар  тэмдэглэн өнгөрүүлнэ. Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу өвлийн тэргүүн сарын шинийн нэгний эл өдөр Чингис хааны төрсөн өдрийг тэмдэглэж, “Монгол бахархал”-ын өдөр болгохоор болсон. Тэгвэл маргааш эл баярын  өдрийг  хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаарх мэдээллийг хүргэе.

10.00 цагт
   Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол (Чингис хааны талбай)

10.10 цаг   “Эртний монгол”, “Эзэнт гүрэн”, “Өнөөгийн Монгол” сэдэвт монгол үндэсний хувцасны загварын үзүүлэх тоглолт (Чингис хааны талбай)

10.40 цаг    Төрийн туг, Есөн хөлт Их цагаан сүлдийг  цэнгүүлэх ёслол (Чингис хааны талбай)

11.40 цаг    Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа (Төрийн ордон, Ёслол хүндэтгэлийн өргөө)

12.30 цагт   Төрийн тугийг Чингис хааны хөшөөний өмнө байрлуулна

12.40 цаг   Эзэн богд Чингис хааны хөшөөнд төрийн өндөр албан тушаалтан, ард иргэд хүндэтгэл үзүүлнэ

12.50 цагт    Төрийн тулганы гал бадраах ёслол (Төрийн ордон Төрийн тулганы өргөө гэр)

14.00 цагт   
 Чансаа өндөр 128 бөхийн барилдаан (Бөхийн өргөө)

17.40 цагт    Төрийн далбаа буулгах ёслол (Чингис хааны талбайд) болох юм.

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн …