ХӨСҮТ: Хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.

Тэрбээр“Долдугаар сарын 7-нд гурван лабораторид нийт 370 хүний сорьцод шинжилгээ хийхэд, 368 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин Дархан-Уул аймгаас ХӨСҮТ-д авчирсан нэг, Орхон аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.

Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. 50 хоног эмчилгээ хийлгэж эдгэрсэн эмэгтэй 24 настай.

Нийт батлагдсан тохиолдол 227 байгаагийн 195 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 32 хүний биеийн байдлыг үнэлбэл, 31 нь хөнгөн, нэг хүн хүндэвтэр байна” гэсэн мэдээллийг өглөө.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …