Ц.Ганзориг: Ховд аймгийн Цэцэг суманд бүртгэгдсэн тарваган тахлын улмаас хөл хориог үргэлжлүүлэх үүрэг өглөө

Улсын Онцгой комиссын 26 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Засгийн Газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц. Ганзориг мэдээлэл хийлээ.

Засгийн Газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц. Ганзориг Улсын Онцгой комиссын 26 дугаар хуралдаанаас гаргасан гол гурван шийдвэрийг танилцуулъя

  1. “Улаанбаатар хотын авто замын 60 гаруй хувь нь ус зайлуулах шугамтай. Гэвч хуучин буюу насжилт өндөртэй замуудад ус зайлуулах шугам сүлжээ байдаггүй тул авто зам дагуу ус хуримтлагдах асуудал тулгарч байгаа учир ус зайлуулан шугам сүлжээг сайжруулах
  2. Ховд аймгийн Цэцэг суманд бүртгэгдсэн тарваган тахлын улмаас хөл хорио тогтоосныг үргэлжлүүлэх үүрэг өглөө.
  3. Гадаад улсад байгаа иргэдээ татан авах ажил үргэлжилж байна. Долдугаар сард өмнөх сараас 50 хувиар илүү буюу 3,000 орчим иргэнээ татан авч байгаа. Эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан 9,884 гаруй иргэнээ хэрхэн татаж авах, тусгаарлах байрны хүрэлцээг нэмэгдүүлэхээр судалж байгаа. Монгол Улс улсын хэмжээнд 2400-2600 иргэн тусгаарлах хүчин чадалтай. Энэ сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3000 иргэнээ гадаадаас татаж авна. Одоогийн байдлаар Монголын 9884 иргэн гадаадаас эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлээд байна.

Өндөржүүлсэн бэлэн байдал долдугаар сарын 15-ныг дуустал үргэлжилж байгаатай холбогдуулж, ариутгал халдваргүйтгэлийг чанартай хийж, аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагуудыг шат дараатайгаар нээхээр ажиллаж байна” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …