Д.Нямхүү: Долдугаар сарын 9-ны өдөр 328 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.

Тэрбээр “Долдугаар сарын 9-нд гурван лабораторид 328 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.Батлагдсан тохиолдол 227 байгаагаас 197 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 30 хүний 27-ынх нь бие хөнгөн, 3 хүн хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 67 хүн эмчилгээ тандалт, хяналтад байгаа.Өчигдөр орой буусан Истанбул-Улаанбаатарын онгоцоор 262 иргэн ирсэн.

Уг онгоцонд явсан 42 настай эмэгтэй онгоцонд амаржиж, ихэр охид төрүүлсэн бөгөөд эх, хүүхдүүдийг ХӨСҮТ-д авчирч тусгаарласан. Хүүхдүүд дутуу буюу 7 сартайдаа хугацаанаасаа өмнө мэндэллээ. Нярай ихрүүд 1.4 кг жинтэй төрсөн. Ээжид нь болон ур чадвар гарган ажилласан эмч нартаа баяр хүргэе. Мөн нисэх багийнхан онцгой ур чадвар гарган ажиллаж, онгоц төлөвлөсөн хугацаанаасаа өмнө газардсан” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …