БНСУ-ын Сөүл хотын захирагч Пак Вон Соныг пүрэв гаригт нас барсан байдалтай байхад нь олжээ.
Түүний цогцсыг Сөүлийн хойд хэсэгт байрлах Бугаак уулнаас олсон бөгөөд утасных нь дохиог хамгийн сүүлд илрүүлсэн газрын ойролцоо аж.
Нас баралтын шалтгааныг хараахан тогтоогоогүй байна.
Пакийг бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулж байсан юм. Гэвч энэ нь одоогоор түүний нас баралтын шалтгаан гэж үзэхгүй байна.
Тэрбээр Пүрэв гарагт ажилдаа ирээгүй бөгөөд тэр ч бүү хэл Ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгчтэй хийх уулзалтаа цуцалсан байна. Энэ талаар Сөүл хотын захиргааны хэвлэлийн албан ёсны төлөөлөгч Ким Жи Хён Ассошиэйтед Пресс агентлагт ярьжээ.
Цагдаагийн ажилтан Ли Бён Сеок сэтгүүлчдэд хэлэхдээ, 10:53 цагт утасны дохиог хамгийн сүүлд илрүүлсэн, мөн модлог талбайн орох хаалганы ойролцоо аюулгүй байдлын камераар харсан гэжээ.
Үнэрч нохой, дрон ашиглан 600 орчим цагдаа, галын алба хаагчид пүрэв гаригт хэдэн цагийн турш түүнийг эржээ.
Пак Вон Сон 2011 онд Сөүл хотын захирагчаар сонгогдож, өнгөрсөн оны зургадугаар сард гурав дахь удаагаа сонгогдоод ажиллаж байсан юм.
Түүнийг либерал Ардчилсан намын гишүүний хувьд 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хэмээн тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Инг мэдэгдэж байсан юм.
Өнгөрсөн жил дахин сонгогдсоноор Пак Вон Сон гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа анхны хотын дарга болсон юм. Мөн тэрбээр иргэний идэвхтэн, хүний эрхийн хуульчаар ажиллаж байхдаа Өмнөд Солонгост нийгмийн тэгш бус байдал, авилгын талаар ил тод шүүмжлэгч байсан юм.
Гэвч тэр улсдаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцогдсон анхны хуульч байв.
Эх сурвалж: BBC.com