“Дэд сайд Свердлов гадаад дахь хөрөнгөнөөсөө татгалзахыг хүсээгүйгээс албан тушаалаа орхижээ

images (1)ОХУ-д “Төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлэгт хийсэн шалгалтын дүнд хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн, нуун дарагдуулсан 200 албан хаагч ажлаасаа халагджээ.

Тодруулбал,  2012 онд ОХУ-д хөрөнгө орлогын мэдүүлгийг 1.3 сая албан хаагч өгч байсан бол 2013 онд энэ тоо 1.5 саяыг давжээ. Учир нь шинэ хуулиар төрийн оролцоотой банк болон компаниудын ажилтнууд мөн адил мэдүүлэг өгөх ёстой болсон аж. 2013 оны эхний хагас жилд хөрөнгө орлогын мэдүүлгийн үнэн зөвийг шалгасан олон зуун шалгалт явуулсан агаад 3000 албан хаагч хуулийн хариуцлагад татагдаж, 200 хүн ажлаасаа халагджээ.

Сергей Иванов  “Манай улсын төрийн албан хаагчид гадаадад данс болон ямар ч хэлбэрийн хөрөнгөтэй байж болохгүй гэсэн журам гарсныг та бүхэн санаж байгаа байх. Гэсэн ч 600 хүн гадаадад данстай гэж мэдүүлэг өгсөн. Мөн энэ журамтай холбогдон хэд хэдэн хүн ажлаасаа халагдах өргөдөл өгсөн. Тэдгээрийн нэг нь  Харилцаа холбооны дэд сайд асан Денис Свердлов болсон” гэжээ.

Тус улсын Дэд сайд Свердлов гадаад дахь хөрөнгөнөөсөө татгалзахыг хүсээгүйгээс албан тушаалаа орхижээ.  ОХУ-д энэхүү  журам тун  сайн үйлчилж байгааг Дэд сайдын огцорсон  харуулж байна.

Ugluu-logo1719

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …