Олон улсын валютын сангийн (ОУВС) тэргүүн Кристалина Георгиева дэлхийн эдийн засаг сэргэж буй зарим шинж тэмдгийг харуулсан ч “ой модноос гараагүй байна” гэж мэдэгдэв.
Тэрбээр G20-ын орнуудын санхүүгийн сайд нарт хандан “Эдийн засаг нь тулгарч буй бэрхшээлүүд, түүний дотор Ковид-19-ийн хоёр дахь давалгааг давах магадлалтай тулгарч байна” гэж мэдэгдсэн бөгөөд засгийн газрууд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрөө тогтвортой байлгахыг уриалав.
ОУВС-ийн зүгээс энэ онд дэлхийн ДНБ 4.9% буурна гэж үзэж байгаа бөгөөд ирэх онд огцом сэргэлт гарна хэмээн таамаглаж байна.
“Олон улс, тухайлбал G-20 нь нийт 11 их наяд ам.долларын санхүүжилтийн арга хэмжээ, төв банкны хөрвөх чадварын асар их дэмжлэг зэрэг нь дэлхийн эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү онцгой хүчин чармайлтыг дутуу үнэлж болохгүй.” гэж Георгиева блог нийтлэлдээ дурджээ.
Эх сурвалж: BBC.com