Д.Нямхүү: Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнд коронавирус илэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.

Тэрбээр“Долдугаар сарын 16-нд дөрвөн лабораторид нийт 438 шинжилгээ хийхэд, 437 хүний сорьцод коронавирус илрээгүй. Харин долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 18 настай, эрэгтэй хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.

Халдвар илрээгүй тохиолдлуудыг задалж танилцуулбал:-Ажиглах байранд байгаа 72 хүний давтан шинжилгээ

-Алтанбулаг боомтоор орж ирсэн 18 ачаа тээврийн жолооч

-Баруунхараад зам засварын ажил хийж байгаа 32 хятад ажилтны шинжилгээ

-Зургадугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 75 цэргийн алба хаагчийн гурав дахь давтан шинжилгээ

Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …