Тайланд Улс онц байдал тогтоосон хугацаагаа 08 дугаар сарын эцэс хүртэл сунгаж байна гэдгээ мэдэгдэв.
Тус улсад коронавирусын халдвар гарсантай холбогдуулан онц байдал зарласан. Ерөнхий сайдын уг зарлигаар гэрээсээ гарах, олон нийтийн цугларалт, нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг хориглосон байна.
Тайландад сүүлийн хоёр сарын хугацаанд халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.
Бүс нутгийн бусад орнуудтай харьцуулахад Тайландад харьцангуй цөөн тохиолдол гарсан байна. Нийт 3000 гаруй хүний шинжилгээ эерэг гарч, түүнээс 58 хүн нас баржээ.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Сомсак Роуссита: “Бид улс орны эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор бизнес уулзалт, аялал жуулчлалын салбарыг нээх боломжийг эрэлхийлж байна.” гэжээ.
Эх сурвалж: BBC.com