Хонконгт хорио цээрийн хатуу дэглэмийг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлэх аж.
Олон нийтийн газарт заавал амны хаалт зүүх ёстой бөгөөд дүрмийг зөрчсөн хүнийг дээд тал нь 5000 Хонконг доллар буюу 645 ам.долларын торгууль төлөх гэнэ.
Спорт заал, шөнийн клуб зэрэг хэд хэдэн газар 07 дугаар сарын 28 хүртэл ажиллахгүй. 18:00 цагаас хойш ресторан, хоолны газруудыг ажиллахыг хоригложээ.
Хонконгийн Эрүүл мэндийн яамны нарийн бичгийн дарга София Чан “Энэ бол Хонконгын хувьд хамгийн чухал үе юм. Бид иргэдээс аль болох тэвчээртэй байж, гэртээ байхыг хүсч байна” хэмээн мэдэгдсэн.
Тус хотод сүүлийн хэдэн долоо хоногт коронавирусын тохиолдол нэмэгдсээр байна. Мягмар гаригт буюу өчигдөр л гэхэд 61 хүнд халдвар илэрч, хоёр хүн нас баржээ.
Эх сурвалж: BBC.com