Д.Нямхүү: Батлагдсан тохиолдол 288 боллоо

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр 2020 оны долдугаар сарын 23-ны өдөр хийгдсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариунууд болон эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Өчигдөр гурван лабораторид нийт 709 шинжилгээ хийхэд 708 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн нэг жолоочийн шинжилгээнд коронавирус илэрлээ. Халдвар илэрсэн жолооч Казахстан улсын иргэн бөгөөд 39 настай, эрэгтэй. Тухайн хүнийг ХӨСҮТ-д татан авч эмчилнэ.

Өнөөдөр гурван хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжиж байгаа. 

Ингээд батлагдсан тохиолдол 288 болсноос 217 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 71 хүний биеийн байдлыг үнэлбэл, 62 нь хөнгөн, 9 нь хүндэвтэр байна” гэв.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …