Улаанбаатар-Франкфуртийн тусгай нислэгээр Монгол Улсаас 226 хүн явжээ

Гадаадад байгаа монголчуудаа эх оронд нь авчрахаар өнөөдөр Франкфурт рүү тусгай үүргийн онгоц ниссэн. Тэгвэл тус онгоцоор Монгол Улсаас 226 хүн явсан болохыг ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ. 

Монгол Улсаас гадаад руу явж байгаа иргэдийг цар тахлын нөхцөл байдал хэвийн болтол эргэж ирэхгүй гэсэн зөвшөөрлийн дагуу хэвийн явуулж байгаа талаар өмнө нь бид мэдээлж байсан. 

Энэ удаа Европ руу явж байгаа, ялангуяа COVID-19-ийн голомтот халдвартай бүс рүү зорчиж байгаа иргэддээ эрүүл мэндээ хамгаалж, халдвараас сэргийлэх талаар ХӨСҮТ-өөс зөвлөгөө өгч, тухайн улс орон нь шаардсан хүмүүст коронавирусийн шинжилгээ хийн, 72 цагийн дотор хариуг нь өгсөн гэдгийг тэрбээр хэлсэн юм. 

Дараагийн нислэгээр ирэх хүмүүсийг хүлээн авах бэлтгэлээ ХӨСҮТ хийсэн гэдгийг мөн нэмж мэдээллээ. 

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …