Улаанбаатар хотын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахын төлөө хамтран ажилладаг нийт хөрөнгө оруулагчид, харилцагчид, гадаад , дотоод түншүүд, төр, хувийн хэвшлийн хамтран ажилладаг байгууллага, аж ахуйн нэгжүүд болон их хотын иргэд, оршин суугчид та бүхэнд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа мэндчилгээ дэвшүүлж байна.
Манай компани нь Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 305 тоот тогтоолоор Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авч, улмаар Нэгдсэн үндэсний байгууллагын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн, нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх болон гадаад дотоотын хөрөнгө оруулагч, хамтрагч, түншүүдийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг тогтвортой, эрсдэлгүй, өндөр түвшинд байлгах зорилгоор “Нийслэлийн хөгжлийн сан”, “Нийслэлийн ногоон сан”гуудыг үүсгэн байгуулаад байна.
Мөн цаашид бид Нийслэлийн өмчид бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламж, аж ахуйн нэгжүүдийн өнөөгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоох, санхүүгийн иж бүрэн шинжилгээ хийж, хөрөнгийн ашиглалтын үр өгөөжийг сайжруулах, үнэ цэнийг өсгөх чиглэлээр олон улсын шилдэг туршлагаас судалж, салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачдын тооцоо судалгаанд үндэслэн Үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэлтийн санг үүсгэн байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Бидний тавьсан зорилгыг дэмжиж, үнэтэй туршлагаасаа харамгүй хуваалцдаг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, гадаад, дотоод түншүүд, төр, хувийн хэвшлийн хамтран ажиллагч байгууллагууд болон Нийслэл хотын иргэд, оршин суугчиддаа нийт хамт олныхоо өмнөөс гүн талархал илэрхийлье.
Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!