Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрлөө

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисын шийдвэрийн дагуу долоодугаар сард нийт 16 удаагийн тусгай үүргийн нислэгийг үйлдэж, гадаадад байгаа монгол иргэдээ татан авч байна.

Өнөөдөр буюу 07 дугаар сарын 29-ний өдрийн хуваарийн дагуу Улаанбаатар-Сөүлийн тусгай онгоц Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас 12:05 цагт хөөрлөө.

Тус нислэгээр 165 иргэн эх орондоо ирэх бөгөөд 20:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

КОП17-Д ОРОЛЦОГЧИД БОДИТ АХИЦ ДЭВШЛИЙГ ХҮСЭЖ БАЙНА

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ эхлээд гурав хонож байна. Баахан …