Шри Ланк Улсын сонгуульд ах дүү Ражапаксагийн нам үнэмлэхүй ялалт байгууллаа

Шри Ланк Улсын парламентын сонгуульд Ерөнхийлөгч Готабаяа Ражапаксагийн ах дүүсийн нам 225 суудлын 145-ыг авч үнэмлэхүй олонхын ялалт байгуулсан тухай мэдэгдлээ.

Түүний дүү Махинда Ражапакса Ерөнхий сайдаар томилогдох төлөвтэй байгаа бөгөөд тэдний Ардын фронт нам нь үндсэн хуулийг өөрчлөх хэмжээнд буюу нийт суудлын гуравны хоёрыг авчээ. Үндсэн хуулийн өөрчлөлт нь тус намын мөрийн хөтөлбөр байсан юм.

Ражапакса гэр бүл нь Шри Ланкийн улс төрд хорин жилийн турш ноёрхжээ. Махинда Ражапакса 2005-2015 оны хооронд ерөнхийлөгч байсан юм.

Бэлтгэсэн: Б.Нямзул

Санал болгох мэдээ

Хятадын хойд нутагт газрын ховор металлын ордуудыг шинээр илрүүлжээ

Хятадын зүүн хойд нутагт газрын ховор элементүүдийн шинэ ордуудыг нээн илрүүлсэн тухай тус улсын эрдэмтэд …