Беларусын сонгууль: Сонгогчид Лукашенког эсэргүүцэн жагслаа

Беларусийн нийслэл Минск болон бусад хотуудад үймээн дэгдэж жагсагчид болон цагдаа нарын мөргөлдөөн боллоо. Тус улсын төрийн телевизийн мэдээлж байгаагаар жагсагчидад сонгуулийн үр дүн таалагдахгүй байгаагийн улмаас ийнхүү үймээн дэгдээсэн байна.

Өнгөрсөн ням гаригт болсон сонгуулиар Александр Лукашенког дахин сонгосон юм.

Минск хотын цагдаа нар хотын төвд жагссан жагсагчдыг тараахдаа жижиг оврын тэсрэх бөмбөг ашигласан бөгөөд гэмтсэн иргэд байгаа тухай мэдээлэл байна.

Төрийн телевизийн сонгуулийн үр дүнгийн мэдээллээр Лукашенко 80 орчим хувийн санал авсан гэжээ.

Сөрөг хүчний гол нэр дэвшигч Светлана Тихановскаягийн саналын хувь 7 байгаа нь итгэмээргүй хэрэг гэж тэрбээр үзэж байгаагаа илэрхийлжээ.

Сөрөг хүчний зүгээс санал хураалтыг хуурамчаар үүлдэх боломжтой гэж мэдэгдээд саналын өөр хувилбарыг тоолох болно гэж мэдэгдсэн юм.

37 настай хатагтай Тихановская шоронд суусан нөхрийнхөө өмнөөс сонгуульд оролцож, мөн томоохон эсэргүүцлийн жагсаалуудыг удирдаж байна.

1994 оноос хойш эрх барьж байгаа ноён Лукашенко тус улсын нөхцөл байдлыг “хяналтад” байлгахаа амлав.

Эх сурвалж: BBC.com

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …