Шинэ Зеландын парламентын сөрөг хүчний удирдагч ирэх есдүгээр сард болох Ерөнхий сайдын сонгуулийг хойшлуулахыг уриаллаа.
Мягмар гаригт тус улсын Окландад халдварын дөрвөн тохиолдол шинээр бүртгэгдсэн.
Лхагва гаригт Үндэсний намын дарга Жудит Коллинз нөхцөл байдал ийм үед чөлөөтэй, шударга сонгууль явуулах боломжгүй гэж мэдэгдэв.
“Хүмүүс санал өгөх боломжгүй байгаа ийм нөхцөл байдалд ардчилсан сонгууль болно гэж үзэхэд маш хэцүү. Дор хаяж 11 дүгээр сар хүртэл хойшлуулъя” хэмээн санал болгов.
Шинэ Зеландын Ерөнхий сайд Жакинда Ардерн сонгуулийн талаар шийдвэр гаргахаасаа өмнө шинэ дэгдэлтийн нөлөөг “бүрэн тооцох цаг хугацаа хэрэгтэй” гэжээ.