Гатлага онгоц сүйдэж 7 хүн амиа алджээ

bangladew.jpg.1000x297x1Өчигдөр орой Тайландад гатлага онгоц амралт сувиллын Паттайя хотоос холгүй сүйдсний улмаас долоон хүн амиа алдсан эмгэнэлтэй хэрэг гарлаа. Амиа алдсан долоон иргэний  гурав нь Оросын иргэд байж магадгүй хэмээн шинжээчид тааварлаж байгаа гэнэ. Аврагчид гатлага онгоцонд сууж явсан  209 хүнийг аварч эрэг дээр гаргасан байна. Тэдгээрээс  15 хүний бие муу байгаа гэнэ. Харин амь үрэгдэгсэдийн хоёр эрэгтэй, нэг эмэгтэй Европ дүр төрхтэй,  гурван эрэгтэй   нь ази төрхэй байжээ.  Амь үрэгдэгсдээс нэг эмэгтэй нь Оросын иргэн гэдгийг албан ёсоор тогтоосон байна. Харин  Ази дүр төрхтэй нэг эрэгтэйг БНХАУ-ын иргэн болохыг тогтоожээ.

index

 

 

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …