АНУ-ын Техас, Луизиана зэрэг эргийн муж улсуудыг “Лаура” хар салхи чиглэн урагшилж байгаатай холбогдуулан олон мянган хүнд гэр орноосоо нүүн шилжихийг үүрэг болгожээ.
Шуурга Кубаас Мексикийн буланг дайран АНУ-ын дээр дурдсан муж улсуудыг лхагва гарагт дайран өнгөрөх төлөвтэй байна. Луизиана муж улсад даваа гарагт хүчтэй салхи дэгдэж, аадар бороо оржээ. Техас, Луизиана нь саяхан хүчтэй шуурганд нэрвэгдсэний улмаас олон байшин барилга сүйдэж, 20 хүн амиа алдсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Луизиана муж улсад байгалийн гамшгийн түгшүүр зарлаад, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг үүрэг болгосон байна. Техасын Бомонт, Галвестон, Порт-Артур хотын 385 мянга гаруй оршин суугчид, Луизиана муж улсын 200 мянга оршин суугчид нүүн шилжих зөвлөмж хүргүүлжээ.