Эммануэль Макрон Ливан Улсыг шинэ Засгийн газраа хурдан байгуулахыг уриаллаа

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Ливан Улсыг шинэ Ерөнхий сайдаа томилсоны дараа шинэ Засгийн газраа хурдан байгуулахыг уриаллаа.

Ливан Улсаас ХБНГУ-д суугаа элчин сайд асан Мустафа Адиб парламентын гишүүдийн олонхын дэмжлэгтэйгээр үүрэг гүйцэтгэхээр шинээр сонгогдсон байна.

8 дугаар сарын 4-нд нийслэл Бейрут хотод болсон хүчтэй дэлбэрэлтийн дараа Засгийн газар нь огцорсон. Тус хотын боомтод аммиакийн нитратаас үүдэлтэй дэлбэрэлтийн улмаас 200 орчим хүн амиа алдсан.

Макрон дэлбэрэлт болсноос хойш хоёр дахь айлчлалаа хийхээр Даваа гарагт Бейрут хотод очсон байна. 

Санал болгох мэдээ

Өвлийн олимп: Америкийн тэшүүрчин олимпын дээд амжилтыг шинэчиллээ

Америкийн тэшүүрчин Жордан Штольц эрэгтэйчүүдийн 1000 метрийн зайн уралдаанд түрүүлж, өвлийн Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. …