Саудын Араб Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын командлагч Фахд бен Турк Аль Сауд, Эль-Жауф мужийн захирагчийн орлогч болон Батлан хамгаалах яамны хэд хэдэн ажилтан, албан хаагч, офицерууд авлига авсан хэрэгт сэжиглэгдэж албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.
Тус улсын хаан Сальман Бен Абдель Азиз тэднийг чөлөөлөх зарлигийг гаргажээ.
Дэслэгч генерал Фахд Бен Туркийг тэтгэвэрт гарсан, хэрэгт татагдан шалгагдаж байгаа болон Эль-Жауф мужийн захирагчийн орлогч, ханхүү Абдель Азиз Бен Фахд Алийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан тухай хэвлэлийн “SPA” агентлагаас мэдээлсэн байна. Зэвсэгт хүчний жанжин штабын шинэ командлагчаар орлогч дэслэгч генерал Мутлак Бен Салем Аль-Азимыг томилсон байна.
Тус улсад энэ оны 3 дугаар сард мөнгө угаах, албаны эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх, хээл хахуулийн хэргээр 198 хүнийг баривчилсан байна.
Тэдгээрийн дунд Эр-Рияд хотын их сургууль, Эрүүл мэндийн яам, Дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яамны албан тушаалтнууд багтсан байна.