ОХУ нь наймдугаар сарын 11-ний өдөр дэлхийд анх удаа коронавирусийн эсрэг вакциныг албан ёсоор бүртгэсэн юм. Өрнөдийн мэргэжилтнүүд “Sputnik V” нэртэй уг вакциныг зохих журмын дагуу бүрэн туршигдаагүй гэж үзэж байгаа. Харин Оросын тал бүртгэснийхээ дараа олон хүнийг хамруулсан туршилтаа эхлүүлсэн юм.
Венесуэлийн эрүүл мэндийн сайд Карлос Алварадо арваад хоногийн өмнө хэлэхдээ Оросын вакцины туршилтад 500 сайн дурынхныг оролцуулахад бэлэн байгаагаа мэдэгджээ.
Харин Мадуро туршилтад оролцохыг хүмүүст уриалсан нь сайн дурынхан олдохгүйгээс болсон байж магадгүй байна.
“Sputnik V” вакцин бэлэн болсныг зарласны дараа Николас Мадуро ОХУ-ын засгийн газарт баяр хүргээд “Хамгийн түрүүнд вакцин байх хийлгэх хүн би болно. Би өөрийн биеэр үлгэр дууриал үзүүлнэ” гэж мэдэгдэж байжээ.
Харин сая хэлсэн үгэндээ тэр 500 сайн дурынхан дотор өөрөө багтаж байгаа эсэх талаар огт яриагүй байна.
Венесуэль улсад 50,000 хүрэхгүй тооны халдварын тохиолдол бүртгэгдэж, 381 хүн нас баржээ. Энэ нь Латин Америкийн бүс нутгийн бусад орнуудтай харьцуулахад маш бага тоо юм.Гэхдээ Венесуэлийн засгийн газар гадаадаас эх орондоо буцаж ирсэн иргэдийг коронавирус тараасанд буруутгах болсон тул олон хүн оношлуулахаас зайлсхийж байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байна.