Сургалтад эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмээс эрүүл мэндийн удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээ, менежментийн суурь ойлголтууд, байгууллагын уур амьсгал ба харилцаа, та зөв газартаа байна уу?, бренд сэтгэлгээ зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдаж, сорил авах АХА тэмцээн, эерэг хандлагын зохиомж бичих, бие биедээ урам хайрлах цаг зэрэг оролцооны аргуудыг ашиглав.
Удирдах ажилтнууд хуваарийн дагуу хариуцаж, “Инээмсэглэл эерэг хандлагыг хууль эрх зүйд нийцүүлэх нь” сэдвээр 14 хоног бүр удирдах ажилтны мэдээлэл солилцох зөвлөгөөн дээр сургалт мэдээллийг зохион байгуулах ба бусдад түгээх сургалтыг удирдлагууд өөрийн хариуцсан эрүүл мэндийн байгууллага дээр хийх юм.
Эдгээр сургалтыг зохион байгуулах нь эрүүл мэндийн удирдах ажилтны манлайлал, үүрэг оролцоог нэмэгдүүлэх, эмч, мэргэжилтэн ажилтнуудын ёс зүй хандлагын мэдлэг сайжирч, зан үйлийн эерэг төлөвшил буй болох ба байгууллага хөгжиж, улмаар тусламж үйлчилгээний чанар сайжирах үр дүнтэй үйл ажиллагаа болно гэдэгт итгэлтэй байна.