ГХЯ: БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын манай улсад хийх албан ёсны айлчлалыг халдвар, хамгааллын горимыг хатуу сахиж зохион байгуулна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ -ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 9-р сарын 15 -16 -ны өдрүүдэд Манай Улсад албан ёсны айлчлал хийнэ .

Албан ёсны Айлчлалтай холбогдуулан өнөөдөр /2020.09.10/ ГХЯ, НОБГ, ОБЕГ, ЭМЯ-ны удирдлагууд цаг үеийн асуудлал өнөөдөр мэдээлэл хийлээ.

Айлчлалын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын төрийн өндөрлөгүүдэд бараалхах төлөвлөгөөтэй байна.

ГХ-ны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар “Энэхүү айлчлалын зорилго нь Монгол, БНХАУ-ын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хоёр талын бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах явдал бөгөөд Ковид-19 цар тархалтаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээхэд гарч буй ахицыг бататгах нь айлчлалын үеэр болох уулзалт, хэлэлцээний гол сэдэв байх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д цар тахлын эсрэг тэмцэж буй хүнд үед айлчилж, найрсаг харилцаа, итгэлцлийг бэхжүүлж байсан бол өнөөдөр манай улсад хөл хорионы дэглэм үйлчилж буй онцгой нөхцөлд Ван И сайд айлчилж байгаа нь энэ удаагийн айлчлалын онцлог болж байна.

Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай орны хувьд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг манай хоёр улс тогтмол хэрэгжүүлж ирсэн. Ковид-19 цар тахлын улмаас төлөвлөж байсан олон арга хэмжээг хойшлуулж, цуцалсныг та бүхэн мэднэ.

Хятад улс цар тахлыг хяналтдаа авсан, манай улс дотооддоо алдаагүй байгаа нь өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх боломжийг олгож байна гэж үзсэний үндсэн дээр энэхүү айлчлалыг хэрэгжүүлэхээр тохиролцсон.

Айлчлалыг манай улсад өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд зохион байгуулах тул халдвар, хамгааллын горимыг хатуу сахиж, арга хэмжээнд аль болох цөөн хүн оролцуулахаар зохицуулалтыг хийж байна ” гэж мэдэгдлээ.

Г.Нараа.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …