Дорнод, Ховд аймагт газар хөдөлжээ

Дорнод аймгийн Матад сумын “Тосон-Уул” гэдэг газар өчигдөр 16:37 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Матад сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ариунтуяагаас тодруулахад “Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй. Учирсан хохиролгүй” гэж мэдээллээ.

Мөн Ховдаймгийн Алтай сумын Барлаг багийн “Аргалантай-Уул” гэдэг газар өчигдөр 18:42 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Ховд аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Алтай сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Баатарсүрэнгээс тодруулахад “Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй” гэж мэдэгдсэн байна.  

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …