Дэлхийн банк Монгол улсын эдийн засгийн талаар юуг онцлов

Монгол Улсын эдийн засгийг энэ онд 2.4 хувиар агшина гэж таамаглаж байгаагаа Дэлхийн банк мэдээллээ.

Өөрөөр хэлбэл цар тахал нүүрлэсэн жил Монгол Улсын эдийн засаг 2009 оноос хойш анх удаагаа агшихаар байгаа юм. Нөгөөтээгүүр оны эхний хагаст эдийн засаг 10 орчим хувь агшсантай харьцуулахад эдийн засгийг хурдацтай өсөх төлөвтэй байгааг Дэлхийн банкны ахлах эдийн засагч онцоллоо. Мөн ирэх жил цар тахлын хүнд байдал намжсанаар эдийн засаг 5.6 хувиар өснө гэж тооцоолжээ.

Дэлхийн банкны Ахлах эдийн засагч Жийн-Паскаль Н.Нганоу

Зүүн Ази, Номхон далайн бүсийг ерөнхийд нь харвал бүс нутгийн эдийн засаг энэ онд 0.9 хувиар өсөхөөр байна. Энэ нь 1967 оноос хойших хамгийн тааруу үзүүлэлт болохоор байгааг Дэлхийн банк тайландаа дурджээ. Бүс нутагтаа БНХАУ хамгийн эрчимтэй сэргэж байна. Тус улсын эдийн засаг энэ онд хоёр хувиар өсөх төлөвтэй байгаа ажээ. Харин ирэх онд 7.9 хувиар эрс тэлэхээр байгаа юм байна.

Б.Төгсбилиг | @TugsbiligB

Холбоо барих: tugsbilig.b@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …