Хятадын хурдны галт тэрэгний экспорт АСЕАН орнуудын худалдааны харилцааг эрчимжүүлнэ

asean_mapХятад АСЕАН-ы Эдийн засаг худалдаан энэ сарын 6-нд Бээжинд болж өнгөрсөн билээ. Тус хуралдаанаар  Хятадын хурдны галт тэрэгний экспорт ба Пан Азийн төмөр замын сүлжээний байгуулалт нь Хятад АСЕАН-ы орнуудын бизнесийн харилцааг түлхүү ахиулна гэж АСЕАН-ы орнуудын худалдааны зөвлөх мэдэгджээ. Хятад АСЕАН-ы худалдааны нийгэмлэгийн нарийн бичгийн даргын орлогч Шүй Нин Нин хэлэхдээ “Хятад улс АСЕАН-ы орнуудад хурдны галт тэрэгний тоног төхөөрөмж ба техник экспортлох нь АСЕАН-ы зам тээврийн байгуулалтыг эрчимжүүлж, бизнес солилцоо, хоёр талын худалдаа ба чөлөөт худалдааны бүсийн байгуулалтыг цаашид урагшлуулна” гэжээ. Мөн Тайландаас Хятад улсад суугаа элчин сайдын зэрэглэлийн худалдааны зөвлөх Ун Сам Сорн хэлэхдээ “Хятад улс хурдны галт тэргээ экспортлох нь Тайландын эдийн засгийн хөгжилд ашигтай, дэд бүтцийн байгуулалт ба хотжилтын хөгжлийг ахиулж, бизнес худалдааг эрчимжүүлэх болно” гэсэн бол Филиппинээс Хятадад суугаа элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга бөгөөд консул Олеа хэлэхдээ “Филиппин, Индонез, Бруней 3 орон нь хүн ам ихтэй, тиймээс хотуудын хооронд  хурдны галт тэрэгний нөхцөл боломжийг хангаснаар хоёр талын хөрөнгө оруулалт ба бизнесийн харилцаанд ашигтай юм хэмээн санал нэгдсэн байна. Энэхүү уулзалтыг Хятад АСЕАН-ы худалдааны нийгэмлэг  АСЕАН орнуудын худалдааны харилцааг эрчимжүүлэх зорилготойгоор зохион байгуулжээ.

index

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …