Д.Сумъяабазар: Хүнсний 45-60 хоногийн нөөц бэлдсэн. Тиймээс иргэд ухамсартай хандаад тайван байх хэрэгтэй

Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар дөнгөж сая  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: Хүнсний 45-60 хоногийн нөөц бэлдсэн. Тиймээс иргэд ухамсартай хандаад тайван байх хэрэгтэй. Улаанбаатар хотын зүгээс онцгой яаралтай арга хэмжээ аваад явж байгаа.

Улсын онцгой комисс хуралдаад захирамж гаргасан. Үүнд жагсаал цуглаан, зугаалга, бүх төрлийн спорт арга хэмжээнүүд, баар, цахим тоглоомын газар, соёл үйлчилгээний газрын үйл ажиллагааг гурав хоног зогсоосон. Хүнсний дэлгүүр, бөөний төв, ресторан 0.7-22.00 цаг хүртэл ажиллана. Гэхдээ согтууруулах ундаагаар үйлчлэхгүй.

Нийтийн тээвэр өглөө 06.00-10.00, орой 17.00-21.00 цагийн хороонд үйлчилнэ” гэлээ.’


Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …