ЭМЯ: Тээврийн жолоочийн 4 настай хүү, Франкфуртын онгоцоор ирсэн иргэнээс COVID-19 илэрлээ

ЭМЯ-наас мэдээлж байна. 
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл, 11.00 цагийн мэдээллээс хойш коронавирусийн халдварын хоёр шинэ тохиолдол батлагдсан. 11-р сарын 9-нд батлагдсан тээврийн жолоочийн дөрвөн настай хүү, 10-р сарын 24-нд Франкфуртын онгоцоор ирсэн иргэнээс COVID-19 илэрлээ. Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 414 боллоо. 

Тээврийн жолооч болон эхнэрээс нь халдвар илэрсэн бол өнөөдөр дөрвөн настай хүү нь коронавирусийн халдвар авсныг шинжилгээгээр тогтоолоо. Нэг настай бага хүүхэд нь ХӨСҮТ-д ээжийнхээ хамт байгаа бөгөөд эмч, мэргэжилтнүүдийн зөвлөсөн халдвар хамгааллын дэглэм баримтлан асарч байгаа юм.  

Санал болгох мэдээ

КОП17-Д ОРОЛЦОГЧИД БОДИТ АХИЦ ДЭВШЛИЙГ ХҮСЭЖ БАЙНА

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ эхлээд гурав хонож байна. Баахан …