Э.Энхболд: Иргэдийг хувийн машинаараа зорчиж болохгүй гэдэг шийдвэр огт гараагүй

Өнөөдөр өглөөнөөс эхлэн цагдаагийн алба хаагчид замын хөдөлгөөний уулзваруудад зохицуулалт хийж эхэлсэн. Уг зохицуулалтыг хийх үеэр цагдаагийн алба хаагчид “та нар хувийн машинаараа замын хөдөлгөөнд оролцож болохгүй, заавал автобусаар, нийтийн тээврээр зорч хэмээн шаардаж бидний аюулгүй байдалд халдаж байна” гэх гомдол мэдээлэл олон нийтийн сүлжээгээр явагдаж эхэлсэн. Уг асуудалд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү, ЦЕГ-ын ТЦА-ны дарга Э.Энхболд хариу тайлбар хийлээ.

ХМТ-ийн дарга Б.Баатархүү:

Цагдаагийн алба хаагчид ард иргэдийг хувийн машинаараа зорчиж болохгүй, автобусаар зорч гэж шаардсан зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Хэрвээ тийм зүйл болсон бол уучлалт хүсэж байна. Засгийн газрын тогтоолын дагуу улс, нийслэлийн хэмжээнд 13 чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагын ажилтан алба хаагчдыг хотын хөдөлгөөнд хэвийн оролцуулах заалттай. Харин дээрх чиглэлд багтахгүй хүмүүс гэртээ байх ёстой гэдгийг онцгойлон анхааруулж байна.

ТЦА-ны дарга Э.Энхболд:

Засгийн газрын 178-р тогтоол батлагдсан. Уг тогтоолд 11 дүгээр сарын 11-16-ны хооронд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр зааж өгсөн.

Бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор 13 чиглэлийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр бусдыг хязгаарласан. Үүнд:

1.    Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан

2.    Цахилгаан дулаан, ариутгал татуурга усан хангамжийн чиг үүрэг бүхий байгууллага

3.    Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж

4.    Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт

5.    Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан

6.    Хог хаягдал, тохижилт үйлчилгээ

7.    Ариутгал халдваргүйжүүлэлт

8.    Банк

9.    Оршуулга, буян номын үйл ажиллагаа

10.  Өвөлжилтийн бэлтгэл, өвс тэжээлийн нөөцийг тээвэрлэж буй машин

11.  Шүүх прокурорын үйл ажиллагаа

12.  Тусгай чиг үүрэг буюу төрийн тусгай албад

13.  Онц чухал стратегийн ач холбогдол бүхий байгууллагуудын машин техник, ажилтан алба хаагчдыг саадгүй явуулахаар зааж өгсөн. Дээрх чиг үүрэгт хамаарах байгууллагын ажилтан албан хаагчид, ажлын үнэмлэх эсхүл байгууллагын албан ёсны тодорхойлолттой явж байгаа тохиолдолд цагдаагийн байгууллагаас саатуулахгүй.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …