Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан “Sky King” компани нийгмийн хариуцлагын хүрээнд БЗД-ийн цагдаагийн 1,2-р хэлтэс, Замын цагдаагийн тасагтай хамтран өдөр бүр тодорхой тооны цэгүүдэд байрлан ажиллаж байна.
Энэ талаар “Sky King” харуул хамгаалалтын компаниас тодруулахад,
“…Манай Улаанбаатар хотын салбарын хамт олон БЗД-ийн цагдаагийн 1,2-р хэлтэс, Замын цагдаагийн тасагтай олон жил хамтран ажилласаар ирсэн.
Энэ удаад манай байгууллага нийгмийн хариуцлагынхаа хүрээнд БЗД-ийн замын цагдаагийн тасагтай хамтран КОВИД-19 цар тахлын эрсдэлийг бууруулах чиглэлээр өдөр бүр тодорхой тооны цэгүүдэд байрлан ажиллаж байна.
Одоогийн байдлаар манай компаниас өөр цагдаагийн байгууллагатай сайн дураар хамтран ажиллаж буй хамгаалалтын компани байхгүй байгаа учир салбарын аж ахуй нэгжүүддээ уриалж байна.
Өмнө нь манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд үүргээ биелүүлж орон нутгийн замын хажуу талд байрладаг анхааруулах тэмдэг бүхий тоноглосон автомашин бэлэглэх, цагдаагийн алба хаагчдын амрах байрыг тохижуулах зэрэг олон ажлуудыг зохион байгуулж ирсэн юм.
Мэргэжлийн байгууллагын өгч буй заавар зөвлөгөөг дагаж мөрдөхийг нийт ард иргэддээ уриалж байна.