А.Амбасэлмаа: Энэ сарын 9-нд “Говьсайхан” караокегоор үйлчлүүлсэн иргэд яаралтай холбоо барина уу

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн дараах зарлалыг танилцууллаа. Тэрээр энэ сарын 9-нд “Говьсайхан” караокегоор үйлчлүүлсэн иргэд яаралтай холбоо барихыг анхаарууллаа. Учир нь явсан чиглэлээ нуусан халдвар тээгч СБД-т байрлах “Говьсайхан” караокегоор энэ сарын 9-ний 17-20 цагт үйлчлүүлснийг тогтоосон тул тухайн цагт тус төвөөр үйлчлүүлсэн иргэд ЭМЯ-ны 119 дугаарт хандана уу гэлээ.

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш халдварын тохиолдол 8-аар нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 424 тохиолдол болсон.

Санал болгох мэдээ

Ферраригийн анхны цахилгаан автомашиныг танилцуулжээ

Италийн Феррари компани бүрэн цахилгаан хөдөлгүүртэй анхны автомашин нь болох дөрвөн хаалгатай “Ferrari Luce” гэдэг …