Испанийн эрдэмтэд туршилт явуулаад тухайн хүмүүний гол шинж чанаруудыг тодорхойлохын тулд ганцхан үгийг л хэлүүлэхэд хангалттай гэдгийг олж мэджээ. Тэд үүнийг батласан хоёр туршилтыг явуулсан байна. Нэгдүгээр туршилтын үеэр испани хэлээр ярьдаг 64 хүний мэндчилгээг сонсоно уу хэмээн 279 хүнээс хүссэн гэнэ.
Дараа нь ярьж буй хүний шинж чанарыг дуу хоолойгоор нь тодорхойлооч хэмээн хүсэв. Ширүүн догшин уу, дур булаам уу, найрсаг байна уу, өөртөө итгэлтэй юу гэх зэргээр. Ингээд 1-8 хүртэлх оноогоор дүгнэхийг санал болгов.
Удаах туршилтад 305 испани хүн оролцжээ. Тэдэнд англи хэлээр ярьдаг 64 шотланд хүний мэндчилгээг сонсгосон гэнэ. Мөн л адил дуу хоолойгоор нь шинж чанарыг нь тодорхойлохыг санал болгожээ.
Гэтэл судлаачид болон туршилтад оролцсон хүмүүсийн үнэлгээ нэлээн дөхөж очсон аж. Тухайн хүн