Японд ууль шувууны кафе нээгдлээ

560120_448944468547786_1960958297_nБүтээлч япончууд муурын кафегаас хальж, цааш нь ууль шувууны кафе нээхээр шийджээ. Энэхүү зоогийн газарт толгой, гар дээрээ зэрлэг шувуу суулгаад хоол идэж болох юм байна.

“The Owl Cafe”-гаар үйлч­­­­­­­­­­­лүү­­лэгч­дийн тоо тас­рах­­­гүй байгаа гэнэ. Учир нь шувуудыг айлгаж, үргээх­­гүйн тулд тус кафед нэг дор цөөн тооны хүн үйлчлүүлэх боломжтой аж. Үүнээс гадна үйлчлүүлэгчид ууль шу­вуунд хүрч, тэдэнтэй ярьж, гэрэл гялбуулан зураг авч болох­гүй. Хэрвээ шувууг уур­луулчихвал тоншуулж, шархдах аюултай.

Шинэ кафе нээгдсэнд экологичид тун шүүмжлэлтэй хандаж байна. Тэдний хэлж буйгаар энэ шувууг зугаа цэнгэлийн зорилгоор битүү орчинд удаан байлгаж болох­гүй гэнэ. Харин кафены эзэд шувуудаа өдөрт 20 минут чө­лөөтэй нисгэдэг гэсэн байна.

Санал болгох мэдээ

“Күнфү Панда 4” хүүхэлдэй кино тасалбарын борлуулалтаараа тэргүүлжээ

“DreamWorks” компанийн бүтээл Күнфү Панда хүүхэлдэйн киноны дөрөвдүгээр анги нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо Хойд Америкийн …