Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томиллоо

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхий сайдаа яаралтай томилох шаардлагатай байгаа учраас нэг цагийн завсарлага өгсөн юм. Завсарлагын хугацаа дуусч УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох асуудлаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 87.9 хувь нь Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ.

Санал болгох мэдээ

КОП17-Д ОРОЛЦОГЧИД БОДИТ АХИЦ ДЭВШЛИЙГ ХҮСЭЖ БАЙНА

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурал /КОП17/ эхлээд гурав хонож байна. Баахан …