ВИДЕО:Дональд Трампын казиног нураажээ

АНУ-ын Нью Жерси мужийн Атлантик Сити хотод байдаг “Trump Plaza Hotel and Casino” нэртэй цогцолборын хуучин барилгыг энэ сарын 17-ний өдөр нураажээ.

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп 1984 онд уг казино, зочид буудлыг нээж байсан юм. Нэгэн үе Холливиудийн жүжигчид, рок оддын цуглардаг байсан казино 2009 оноос дампуурч, хаалгаа барьсан байна.

Энэ сарын 17-ний өдөр казиногийн хуучин барилгад нийт 3000 гаруй тэсрэх бодис байрлуулж, хэдхэн секундийн дотор дэлбэлж, нураасан байна.

Нийт 39 давхар уг барилгаас найман давхар барилгын өндөртэй тэнцэхүйц нуранги үүссэнийг зургадугаар сар гэхэд цэвэрлэж дуусна гэж хотын захиргаа мэдээлсэн байна.

Атлантик Ситид Трампын нэрээр нэрлэгдсэн сүүлчийн барилга нурсан нь энэ юм. Тус хотод байсан “The Trump Taj Mahal” нэртэй казино байсан нь одоо “Hard Rock Hotel and Casino” болсон бол “Trump Marina” нэртэй барилга нь “Golden Nugget Atlantic City” нэртэй болсон байна.

Санал болгох мэдээ

Дуучин Б.Нацагдорж “Зөн” шинэ уран бүтээлээ сонсогчдын хүртээл болголоо

Дуучин, ая зохиогч Наки буюу Б.Нацагдорж энэ сарын 13-ны өдөр “Зөн” нэртэй шинэ уран бүтээлээ …