Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Сovid-19-ийн эсрэг вакцин хийлгэлээ

Энэтхэг улсад Сovid-19-ийн эсрэг вакцинжуулалтын хоёрдугаар үе шат эхэлж, тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди дотооддоо үйлдвэрлэсэн “Covaxin” вакциныг хийлгэжээ.

Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди “Бүх Энэтхэгийн анагаах ухааны судалгааны хүрээлэнд “Covid-19”-ийн вакцины эхний тунг хийлгэлээ. Энэтхэг эмч нар болон эрдэмтэд цар тахлын эсрэг дэлхий нийтээр хийж буй тэмцлийг бэхжүүлэхийн тулд маш хурдацтай ажиллаж байгааг харах гайхалтай байлаа. Энэтхэгийг хамтдаа “Covid-19”-өөс чөлөөлье гэж хэлмээр байна” хэмээн твиттер хуудсандаа бичсэн байна.

Энэтхэг улсад эхэлж буй вакцинжуулалтын хоёр дахь үе шатанд 60-аас дээш насны хүмүүс вакцинд хамрагдах эрхтэй болсон тул өдгөө 70 настай Нарендра Моди ийнхүү вакцин хийлгэсэн байна.

Санал болгох мэдээ

ОХУ-ын генерал Финал Сарваровын амь насыг хөнөөжээ

Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал …