БНХАУ: Хятад вакцин тариулсан виз мэдүүлэгчдээс нэмэлт бичиг баримт шаардахгүй

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Хонконгийн тусгай удирдлагын бүс дэх Комиссын ажлын алба Хятад вакцин тариулж, вакцинжуулалтын гэрчилгээ авсан гаднын виз мэдүүлэгчдэд гуравдугаар сарын 15-наас эхлэн хөнгөвчилсөн журмаар үйлчлэх талаар мэдэгдлээ.

Тухайлбал, Эх газрын Хятадад зорчих гадаадын иргэд хэрэв БНХАУ-д үйлдвэрлэсэн “COVID-19”-ийн эсрэг вакцин тариулж, гэрчилгээ авсан тохиолдолд тэдэнд цар тахлын өмнөх бичиг баримтын бүрдлээр виз олгох юм. Харин Хятад вакцин тариулаагүй виз мэдүүлэгчдээс БНХАУ-ын Гадаад хэргийн яам, орон нутгийн худалдааны хэлтэс, эсвэл Хятадын төрийн өмчит үйлдвэрийн газрын урилга болон урилга баталгаажуулах хуудсыг зайлшгүй шаардах аж. Үүнд, БНХАУ-д байнга оршин суух виз бүхий иргэд ч гэсэн хамаарах юм.

Мөн БНХАУ-ын Гадаад хэргийн яам хүмүүнлэгийн зорилгоор Эх газрын Хятадад зорчих иргэдийн виз олголтод тусгай хөнгөвчилсөн журам нэвтрүүлэхээр болсон байна. Үүнд, БНХАУ-ын иргэнтэй гэр бүл болсон гаднын иргэд, тэдгээрийн хүүхэд, гэр бүлийн гишүүд Хятад дахь гэр бүлдээ зочлох, оршуулгын ёслолд оролцох, эсвэл хүнд өвчтэй хүнтэй уулзах, тэднийг асрах зорилгоор виз мэдүүлсэн тохиолдолд хөнгөвчилсөн журамд хамруулах аж.

Энэхүү хөнгөвчилсөн журам нь зөвхөн БНХАУ-д үйлдвэрлэсэн вакцин тариулсан иргэдэд хамаарах бөгөөд тухайн иргэн виз мэдүүлэхээсээ дор хаяж 14 хоногийн өмнө нэг тунгаар тариулсан вакцинжуулалтын гэрчилгээ авсан байх шаардлагатай. Энэ тохиолдолд тухайн иргэнээс “ПГУ” шинжилгээний сөрөг хариу, эрүүл мэндийн болон өмнө нь аялсан газруудын талаарх тодорхойлолт, тэмдэглэлийг шаардахгүй.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …