Австралид 18 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Австралийн зүүн хэсэгт сүүлийн 50 жил тохиогоогүй их үер буужээ. Тус улсын хүн ам хамгийн шигүү суурьшсан муж болох Шинэ Өмнөд Уэльс муж үерийн улмаас хамгийн их хохирол амссан байна.

Сидней хотод далангууд хальж, суурьшлын бүс эрсдэлтэй болсон тул 18 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Түүнчлэн Порт-Маккуори хотын ойролцоох хойд эрэг орчимд сүүлийн зургаан өдөр 900 мм хур тунадас унаж, тус газар гамшигт хамгийн ихээр өртсөн байна. Шинэ Өмнөд Уэльс мужийн хойд эрэг, Сидней хотын баруун хойд хэсэгт нийтийн тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж, онгоцны үйлчилгээг зогсоосон ба 130 гаруй сургуулийн үйл ажиллагааг зогсоожээ.

Санал болгох мэдээ

ОХУ-ын генерал Финал Сарваровын амь насыг хөнөөжээ

Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал …