Ц.Мөнхбаатар: Хөл хорио дуусахтай зэрэгцэн Вероселл вакцины 2 дахь тунг хийж эхэлнэ

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийж байна. Долоо хоног бүрийн Лхагва, Бямба гараг бүрд иргэдээс ирсэн асуултад УОК-ын Шуурхай штабаас хариулт авч хүргэдэг.

Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар “Бидэнд ирсэн мэдээллээр АстраЗенека вакцины 50 мянган хүн тун вакцин өнөөдөр ирсэн. Маргааш, нөгөөдрөөс Вероселл вакцин ирнэ. Хөл хорио дуусахтай зэрэгцэн вакцинжуулалтыг эрчимжүүлнэ. БНХАУ-ын вакцин ирмэгц вакцинжуулалтыг эрчимтэй явуулна. Өнөөдрийн байдлаар 600 гаруй мянган иргэн вакцины эхний тунд хамрагдсан байгаа бөгөөд тавдугаар сарын 1-ний өдөр гэхэд нийслэлийн насанд хүрсэн иргэдийг нэгдүгээр тунд хамруулж дуусна” гэлээ. 

ЭМЯ-наас өгсөн мэдээллээр шинэ коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд нийт 640 мянган иргэн хамрагдаад байгаа бөгөөд үүний 522 мянга нь нийслэлд байна гэв. 

Иргэдээс ирсэн асуултад хариулж байна. 

-Хөл хориог сунгах уу?
-Хөл хорио сунгах эсэх эцсийн шийдвэр гараагүй байгаа бөгөөд ЭМЯ болон ХӨСҮТ-өөс дахин 7-14 хоног сунгах санал хүргүүлээд байна. 

-Вакцины хоёрдугаар тунг хийлгэсний дараа амны хаалтаа авч болох уу?
-Хоёр дахь тунг хийлгэснээс хойш 14 хоногийн дараа дархлаа тогтоно. Гэсэн хэдий ч амны хаалтыг зүүсэн хэвээр байна. Учир нь та халдвар авахгүй ч халдвар дамжуулах эрсдэлтэй тул вакцины хоёр тунг хийлгэж, 14 хоног болсон хэдий ч амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмийг баримталсаар байх болно. 

-Замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсээр байна. Хөл хориог илүү чангатгаж болохгүй юу? 
-Замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн хөдөлгөөн нэмэгдсэн. Өдөрт 5-6 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан бол 6-7 мянга болж нэмэгдсэн байна. Шалтгаан нь хүнс тээвэр мөн вакцинжуулалт, шинжилгээтэй холбоотой. 

-Спутник вакциныг оруулж ирэх эрхийг хувийн хэвшилд олгооч ээ. 
-Дөрвөн хувийн хэвшилд ЭМЯ-наас вакцин оруулж ирэх эрхийг нь өгсөн. Дэлхий нийтэд вакцины олдоц муу байна. Ийм шалтгаанаар хувийн хэвшил вакцин оруулж ирэхгүй байгаагаас бус төрийн зүгээс ямар нэг хаалт хийгээгүй. 

-Халдвар авсан хүмүүс юуг анхаарах ёстой вэ?
-Халуун бүлээн шингэн уух хэрэгтэй. Ингэснээр бодисын солилцоог нэмэгдүүлж байдаг. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Хэт их шингэн уух нь эрдэс бодисоо шээсээр алдахад хүргэдэг. Халдвар авсан бол сахарын нэмэлтгүй, сахарын агууламж багатай шингэн уух хэрэгтэй. Уураглаг аарц, халуун сүү, шөлтэй хоол идэх хэрэгтэй

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …