О.Дашпагма: Хөхүүл ээжүүд вакцин хийлгэж болно

Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.28/ мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Дархлаажуулалтын ажлын төлөвлөлт ямар үе шатанд явж байна вэ?

-Вакцинжуулалт хэвийн үргэлжилж байна. 592600 гаруй хүнийг нэгдүгээр тунд хамрууллаа. Үүнээс 253 мянга нь бүрэн тунгаа хийлгэсэн. Нэгдүгээр тунд хамрагдах иргэдэд харьяа өрх дүүргээс нь залгаж мэдэгдэнэ.

Аймаг орон нутгийн иргэд хэзээнээс хамрагдах вэ?

-Хамгийн түрүүнд хариу арга хэмжээний багуудыг дархлаажуулсан. Хувийн хэвшлийн ажилчдыг дархлаажуулж байна. Удахгүй 50-аас дээш насныхныг дархлаажуулна.

Уул уурхайгаас болоод хөдөө орон нутагт гацсан хүмүүсийн вакциныг хэрхэн хийх вэ?

-Тухайн орон нутгаас судалгаа авч, тухайн газрынх нь эрүүл мэндийн газарт явуулж байгаа.

Хөхүүл ээжүүд вакцин хийлгэж болох уу?

-Хөхүүл ээжүүд вакцин хийлгэж болно. Аль ч вакцин хийлгэсний дараа хүүхдээ хөхүүлж болно. АНУ болон бусад орон жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцин хийж байна.

Архаг суурь өвчтэй хүмүүс ямар вакцин хийлгэх вэ?

-Архаг суурь өвчтэй ч гэсэн эмчийн хяналтад ороод эмч зөвшөөрсөн бол аль ч вакциныг хийлгэж болно.

Зарим иргэд хоёрдугаар тунд хамрагдсан гээд маскаа тайлж байна. Энэ зөв үү?

Вакцины бүрэн тунд хамрагдсан ч гэсэн амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих халдварын дэглэмээ баримтлах зайлшгүй шаардлагатай. Халдварын нөхцөл байдал маскаа тайлах хэмжээнд биш байна. Монгол улсын хэмжээнд вакцины үр дүнг судалж байгаа. Хүн бүрт харилцан адилгүй дархлаа тогтож байгаа. Вакцин нь халдвараас сэргийлэхээс гадна хүндрэлээс сэргийлнэ.

Вакцины нөөцгүй болсон гэх мэдээллээс болж дархлаажуулалтын цэгт иргэд очиж оочир үүсгэж байна. вакцин хангалттай байгаа. Вакцинд хамрагдах иргэд эрүүл мэндийн төвөөс залгасан тохиолдолд очиж вакцинаа хийлгээрэй.

манимен займ онлайн zaymi-bistro.ru займ на киви без привязки карты
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстрые кредиты с плохой кредитной историей credit-n.ru займ на карту сбербанка мгновенно

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …