БНХАУ-ын Шэньжэнь хотод байрладаг 73 давхар барилга дайвалзаж үйлчлүүлэгчдийг нүүлгэн шилжүүлжээ

Хятадын Шэньжэнь хотын төвд байрлах электрон барааны дэлгүүр, оффисын зориулалттай 73 давхар “SEG Plaza” өчигдөр /2021.05.18/ өдөр 12:31 цагийн орчимд гэнэт дайвалзаж, аврах албаныхан дотор нь байсан үйлчлүүлэгчдийг даруй нүүлгэн шилжүүлжээ.

Үйлчлүүлэгчдийг барилгаас аюулгүй гаргасны дараа хүмүүс зугтааж буй бичлэг Хятадын цахим сүлжээнд цацагджээ.

“SEG Plaza” нь 2000 онд нээгдсэн бөгөөд электрон барааны дэлгүүр, оффисын зориулалтаар ашиглагддаг. Урьдчилсан байдлаар цамхагт ямар нэг гэмтэл, эвдрэл гараагүй, тухайн үед Шэньжэнь хотод газар хөдлөлтийн чичиргээ огт бүртгэгдээгүйг тогтоожээ. Мэргэжилтнүүд шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.

“SEG Plaza” нь барилгын өндөр 300 орчим метр бөгөөд Хятад дахь хамгийн өндөр барилгын 104, дэлхийн 212 -т бичигддэг өндөр барилга юм байна.

https://youtu.be/xgQMmOsXBfY

быстро займ на карточку zaymi-bistro.ru кредит без верификации карты
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
кредит на карту под 0 credit-n.ru займ на яндекс деньги онлайн срочно

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …