“Ричфилд” зочид буудлын үйл ажиллагааг зогсоожээ

rrr  БНСУ-д хууль бус үйл ажиллагаа явуулдаг нэгэн бүлгийн толгойлогч Ан Жи Мань гэгч дээрэм тонуул, мөрийтэй тоглоомын газраас олсон хууль бус мөнгөө Монгол Улсад оруулж ирэн мөнгө угааж байсан нь тогтоогдсон байна. Тэрбээр Өмнөд Солонгост мөрийтэй тоглоомын хууль бус газар ажиллуулан, 4.5 сая ам.доллар олсон хэмээн шүүхээр шийтгүүлсэн нэгэн ажээ. Хууль бусаар олсон мөнгөө  Монгол руу илгээж, Монгол дахь төлөөлөгч “Юилсот” компанийн захирал Ли Жэй Гүн гэгч  хүлээн авдаг байжээ. Тэрбээр Ан Жэ Манийн явуулсан  хууль бус мөнгөнөөс Баянбүрдийн тойргийн ойролцоо “Ричфилд” хэмээх зочид буудал бариулсан байсныг БНСУ-ын хууль, хяналтын байгууллагынхан тогтоосон байна. Ли Жэй Гүн нь уг барилгыг хууль бус мөнгөөр барьсан болохыг мэдсээр байж өнгөрсөн долдугаар сард Монгол Улсын иргэнд худалдсан нь тогтоогджээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

ИЗНН-ын дэргэдэх Хангарьд жигүүрээс Намын Онц их хурлыг хуралдуулах нь зүйтэй гэж үзжээ

ИЗНН-ын дэргэдэх Хангарьд жигүүрийн зарим гишүүд 2026 оны 2 сарын 07-ний өдөр  хуралдаж ИЗНН-ын шинэчлэл, …