Д.Амарбаясгалан: Ядарснаа хайрлаж, задарснаа засагладаг улс төрийн хүчин байх зорилгоо улам бэхжүүлэн ажиллах болно

МАН-ын Бага хурлын XI хуралдаан 08.00 цагт цахим болон танхимаар хуралдаж дууслаа. Энэ удаагийн хуралдаанаар МАН-ын дүрмийн 20.3.7 заалтын дагуу Бага хурлын гишүүдийн гуравны хоёрын санал буюу 100 хувийн саналаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонголоо.

Мөн уг хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй У.Хүрэлсүхийг МАН-ын дарга, гишүүнчлэлээс түдгэлзүүлэв.

Тэрбээр энэ үеэр  “Хөх тэнгэрийн тааллаар, намынхаа гишүүдийн дэмжлэгээр Монгол Улсын Ерөнхийлөгч болж, тангараг өргөхийн өмнө та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа чин сэтгэлээсээ  баяртай байна. Би МАН-тай амьдралаа холбоод, намын улс төрийн ажилтан болсноос хойш яг 30 дахь жилтэйгээ золгож байна. Тухайн үеийн МАХН-ын  төв хороонд намайг Улс төрийн ажилтнаар ажилд авсан Б.Даш-Ёндон даргадаа, Н.Баганбанди даргадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэ олон сайхан хүмүүсийн дэмжлэг, буянаар намын жирийн гишүүнээс  Төрийн тэргүүн болж байгаад чин сэтгэлээсээ баяртай байна.  30 жилийн хугацаанд унаж,  босож, тэмцэж бас ухарч ч явлаа. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон хүчин бол МАН юм байна гэдгийг Монголын ард түмэн ч маш сайн ойлгодог болсон байна.

Сүүлчийн хоёр удаагийн парламентын сонгуульд Монголын ард түмэн манай намд үнэмлэхүй санал өглөө. УИХ-ын хоёр удаагийн болон, Орон нутгийн сонгуульд МАН яллаа. 12 жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа. Арваад жилийн өмнө  задарч байсан МАН, МАХН нэгдэн нийлж, нэг цул боллоо. Бид ингэж намаа төвхнүүллээ, одоо төрөө төвхнүүлэх хариуцлагатай ажилд хүчин зүтгэх цаг хугацаа эхэлж байна.  Ардын нам цаг үеэ дагаж шинэчлэгдэж чаддаг нам. Тийм учраас намдаа, та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлье” гэсэн юм.

Бага хурлын XI  хуралдааныг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан даргалан явуулсан бол нарийн бичгээр УИХ-ын гишүүн Н.Учрал, М.Ундрам нар ажиллав.  

Бага хурлын XI хуралдааны талаар  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан  мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр мэдээллийн эхэнд  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүхэд саналаа өгсөн  823 мянга 347 мянган иргэнд  талархал илэрхийлээд Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвшигч У.Хүрэлсүх  хамгийн өндөр хувийн дэмжлэг авсан сонгууль болсныг тодотголоо. МАН-ын шинэ үеийн буюу 1990 оноос хойших 12 дахь даргаар Л.Оюун-Эрдэнийг  сонголоо.

Түүний хувьд МАН цаашлаад Монголын улс төрийн намууд улс орныхоо хөгжил дэвшилд илүү их боломжийг бий болгох, улс төрийн намууд нь авлигаас,  төр нь хүнд суртлаас ангид байж улс орон, ард иргэддээ илүү боломж олгодог байхын төлөө зорьж ажиллахаа илэрхийлсэн. МАН цаашдаа иргэдийн зүгээс үзүүлсэн өндөр их итгэлийг дааж, хэд хэдэн зүйлийг үнэт зүйлээ болгож ажиллана. Үүнд нэгдүгээрт, хүний эрхийг  дээдлэн, бэхжүүлэх, 1990 оны ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн үр дүнгээр хүний эрх, эрх чөлөө хамгаалагдаж буй энэ цаг үеийг МАН 62 суудалтай байгаа үедээ улам бэхжүүлэн ажиллах зорилтыг тавьсан.  Хоёрдугаарт, хүмүүнлэг ардчилсан нийгмийг бий болгох буюу ядарснаа хайрлаж, задарснаа засагладаг улс төрийн хүчин байх зорилгоо улам бэхжүүлэн ажиллах болно. Гуравдугаарт, МАН 35 хүртэлх насны залуучуудад улам их боломж олгох, тэгш боломжоор хангах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна” хэмээн онцоллоо.

Үргэлжлүүлэн тэрбээр  ардчилсан  парламентын засаглалтай улс гэдэг  улс төрийн  намуудын итгэл даах чадвар дээр  тогтсон байх шаардлагатай байдаг. Улс төрийн намууд нь өөрөө хөгжиж  төлөвшиж, институцээ илүү бэхжүүлсний үндсэн дээр улс төрийн намд итгэх  иргэдийн итгэл улам бэхэждэг.  Тэр хэрээр ардчиллын   дархлаа илүү тогтдог гэж үздэг.  Тийм ч учраас  улс төрийн намын шинэчлэл  юу юунаас илүү чухал. Тэр дундаа үе солигдох процесс илүү чухал. МАН сүүлийн  хоёр парламентын сонгуульд дараалан 62, 65 суудал авч ялалт байгуулсан. Энэ амжилтаа бататгаж, энэ амжилтынхаа хүрэээнд буюу эрх барьж байгаа хугацаандаа үе шилжих процессыг амжилттайгаар хийж байгаагаараа илүү онцлогтой. МАН-ын өмнөө тавьсан зорилгын нэг нь ард иргэдийнхээ улс төрийн намд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, улс төрийн нам дахь дутагдлыг арилгах,   шинэ үеийг гаргаж ирэх нь  бидний туйлын зорилго юм.  Энэ ч үүднээс Бага хурлын гишүүдийн  100 хувийн саналаар 1980 онд төрсөн, Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдыг МАН-ын даргаар сонгосон  нь цаашдаа улс төрийн намын шинэчлэл, ёс зүй, хариуцлага өдөр түвшинд яваасай гэсэн хүсэл эрмэлзлийн илэрхийлэл юм” гэлээ.

МАН-ын ард түмний өмнө хүлээсэн үүрэг нь бүх зүйлээс илүү үнэ цэнтэй байх  болно хэмээн  МАН үзэж байгааг Ерөнхий нарийн бичгийн дарга тодотгов.

  


срочно нужны деньги на карту сегодня zaymi-bistro.ru моментальный займ на киви кошелек онлайн
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
online кредит на карту credit-n.ru онлайн кредит без процентов на карту

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …